12.26

Улаанбаатарт 12 хэм хүйтэн

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2015 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:    

27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

www.top.mn