12.28

Blue Sky зочид буудал үйлчлүүлэгчээ хулхидав

Ирэх зун Монгол Улс анх удаагаа томоохон хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар хөл хөөрцөг болон сандралдаж буй. АСЕМ-ийн чуулга уулзалтад оролцох зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах хүрээнд манайдаа л томд тооцогддог зочид буудлуудын зэрэглэлийг шинэчлэн тогтоох, тэдэнд сургалт явуулахад ихээхэн цаг, хөрөнгийг зарж буй. Засгийн газар тэдгээр буудлуудад олгох хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт 150 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл ийнхүү төр, засгийн бөөцийлөлд орсон томоохон зочид буудлууд үйлчилгээний наад захын соёл, стандартыг баримталж ажиллахгүй эвгүй байдалд орох нь мэр сэр байгаа аж. Саяхны нэг өдөр нэгэн хүн Blue Sky зочид буудал руу залгаж, Д.Сүхбаатарын талбай руу харсан цонхтой хэд хэдэн өрөө захиалтал тус буудлын ажилтан ‘‘Манайх өрөөнүүддээ хямдрал зарлаж, нэг өрөөгөө 100 долларын үнэтэй болгосон” хэмээн гайхуулаад захиалгыг нь хүлээн авчээ. Хоёр хоногийн дараа захиалгаа баталгаажуулахаар эргэн ярьтал өнөөх 100 долларын үнэтэй гээд байсан өрөөнүүд нь 400 мянган төгрөг болчихсон байсан гэнэ.

Гайхшаа барсан захиалагч гомдлоо гаргатал нэгэн хурган захирал нь “Бид хөнгөлөлт зарлах талаар дотооддоо ярьж байсан. Зарлахаа больчихсон тул наад асуудал чинь манайд хамаагүй” хэмээн тоомжиргүй хэлж, бүдүүлэг алдаа гаргасан ажилтнаа өмөөрчээ. Тэд үйлчлүүлэгчзэсээ уучлал ч гуйгаагүй аж. Манайдаа л томоохонд тооцогддог ийм буудлын ажилтнууд хүмүүстэй ингэж харьцаж байгаа юм чинь юун олон улсын томоохон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байршуулах вэ гэдэг яриа гарах үндэс болов.

МАШ НУУЦ