Дэлхийн амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн бүсгүйчүүдийг үслэг эдлэл гоёхгүй байхыг уриалаад олон жилийг үдэж байгаа ч энэ зах зээл өдрөөс өдөрт өргөжиж хөгжиж байна. Үслэг эдлэлийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь Хятадад байдаг. Тиймээс Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн хятад ажиллаж үйлвэрийн түүхий эд бэлтгэдэг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдээр орж хөөрхий амьдыг хэрхэн хөнөөж байгааг бодитоор харуулсан бичлэгийг хийж цахим ертөнцөд цувралаар байршуулж байна.

Хамгийн сүүлд гэхэд булга, нохой, каракул хурганы арьс бэлтгэдэг үйлдвэрүүдээр орсон байна. Энд зарим нэг тоо баримтаас дурдвал каракул хурганы арьсан дээл өмсөх дуртай бүсгүйчүүдийн гоёлыг бэлтгэхийн тулд нэг үйлдвэр гэхэд 1-2 хоногт 4 сая хургыг хөнөөж байна.Тэгэхээр булга, үнэгний тоог энд дурдах илүүц болно. Эдгээр хурга буржгар сайхан үстэй төрснийхөө төлөө ийнхүү үслэг эдлэлийн үйлдвэрт олноороо ачигдан ирдэг байна.

Тус улсад ийм төрлийн үйлдвэр хэдэн зуугаар тоологдох бөгөөд гоёмсог, сорлог үстэй булга, каракул хонь, туулай, үнэг, нохойг маш богино хугацаанд үржүүлдэг байна. Хамгийн аймшигтай нь эдгээр амьтдыг хорт хийгээр хордуулж, цахилгаанаар цохиулж, амьдаар нь арьсыг нь хуулж, усанд живүүлж хөнөөгөөд тансаг гоёлыг бэлтгэдэг байна.

Тиймээс эдгээр бичлэгийг үзсэн бүсгүйчүүд булга, каракул, туулай, нохой, үнэгний арьсан дээлээр гоёхгүй биз.
Б.Санчир
Эх сурвалж: TIMES.MN