12.28

”Spice Girls” хамтлаг 20 жилийн ойн баяраа тэмдэглэнэ

1994 онд анх байгуулагдаж байсан Английн охидын хамтлаг "Spice girls" нь байгуулагдснаасаа хойш хоёрхон жилийн дараа “Wannabe" нэртэй анхны тоглолтоо хийж байжээ. Түүний дараа 1998 он хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийж байгаад  2000 он хүртэл уран бүтээлээ хийхээ түр завсарлаж, 2007-2008 онд тэд дахин нийлж өөрсдийн аялан тоглолтоо хийж байсан юм байна. Ирэх онд буюу 2016 онд 20 жилийн ойн баяраа тэмдэглэхээр болжээ. "Бид уран бүтээлээ түр завсарлаад байгаа ч 20 жилийн ойн баяраа тэмдэглэх нь зүйтээ гэж үзэж байна" хэмээн хамтлагийн гишүүн Милани Браун  "Interview" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ. 

 

 

 

www.TOP.mn