12.31

”Цөмөөхэй” хүүхдийн жүжгийг өнөөдөр үнэгүй тоглоно

"Монголын балетын хөгжил сан” НЗДТГ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 2015 оны 12-р сарын 12-27-ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдсон.

Цөмөөхэй-2015 тоглолтыг тархины саажилттай 10 гаруй хүүхдүүд маань үзсэн. Оюун санаа эрүүл тэдний хөдөлгөөнийг дэмжихэд нэн шаардлагатай аалзны тор эмчилгээний хэрэгслэлийг худалдан авахад тоглолтын орлогоос хандивласан.

Үйлчлүүлэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу хүүхдэд зориулсан "Цөмөөхэй" тоглолт маань 12 сарын 31-ны өдөр Хүннү моллын тайзнаа 15:40, 19:40 цагуудаас үнэ төлбөргүй дахин тоглохоор боллоо.

WWW.TOP.MN