Засгийн газраас 2012 оноос хойш хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Харин энэ сарын мөнгө оролгүй, арилжааны банкууд гүйлгээгээ хаажээ. Уг нь сар бүрийн 20-гэхэд хүүхдүүдийн дансанд мөнгө нь ордог байдаг ч энэ удаад улсын төсөв бүрэн бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлуулжээ. Учир нь улс орны эдийн засаг сайнгшй байгаа учир ирэх оны нэгдүгээр сараас энэ мөнгийг ялгавартай олгохоор яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өрхийн амьжиргааны түвшингээр 0-17 дугаар бүлэгт багтсан айлууд сар бүр хүүхдийн мөнгө авахаар болсон юм. Дүүргийн халамжийн төвд анкет бөглөснөөр 30 хоногийн дотор халамжийн ажилтан гэрт нь ирж амжиргааны түвшинг тодорхойлох юм байна. Өнөөдрөөс эхлэн банкиудад хүүхдийн мөнгө олгож эхэлсэн байна.
WWW.TOP.MN