01.04

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж байна

Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоож, тогтоолыг энэ сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан юм.

08:00-20:00 цагийн хооронд  хориглосон гузамж замуудад зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон.  Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг хураана.

www.TOP.mn