01.04

Эвээлт охины бие сайжирч эхэллээ

2015 оны 12 дугаар сарын 22-нд орцонд 1 ой гаруйхан настай охиныг орхисон байсныг олсон эмэгтэй “Эх нялхас”-ын Эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгсөнөөр охиныг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хоёр уушги нь хатгалгаатай, витамины дутагдалтай, хоёр нүд нь бага зэрэг цагаа унасан байдалтай байгаа охины талаар манай сайт өмнө нь мэдээлж байснаа дахин тодруулан уншигчиддаа хүргэж байна.

 

Сүүлийн хэдэн өдөр Эвээлт охины бие дахин муудаж, маш хүнд байдалтай байсан ч урд шөнийн 2 цагаас эхлэн бие нь сайжирч, асрагч эхээ баярлуулаад байгаа таатай мэдээг уншигчиддаа дуулгахад баяртай байна. 

Эмнэлгийнхэний зүгээс чадах бүхий л арга хэмжээгээ авж байгаа төдийгүй хийдийн хамба ламд хүртэл үзүүлжээ. Нилээн сайн буян хуруулж даатга гэсэн бөгөөд 1 сарын 3, 4 их сайн өдөр бөгөөд охиныг хариуцаж байгаа хүмүүс өглөө эрт цуглан монголдоо том гэсэн бүх хийдээр явж лам нэг бүрээр ном айлдуулахаар болсон тухайгаа мэдээлсэн байна. 

 

Эмнэлгийнхэний зүгээс охинд зориулан хандивын аяныг эхлүүлээд байгаа бөгөөд сайхан сэтгэлт хүмүүс мөнгө төгрөг, хувцас хэрэгсэл, хүнс тэжээл гээд маш их зүйл хандивласан байна.

 

Охины талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Эвээлтэй сэтгэл Facebook хаягаар авч болох ба 96025757 утсаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна шүү. Охины эцэг эхийг Цагдаагийн байгууллагаас хайсаар байгаа ба олдохгүй бол охины биеийг сайжирсаны дараа асрамжийн байгууллага руу шилжүүлэх аж. Мөн үрчлүүлэх асуудал 1-2 сарын дараа яригдах тул тэр хугацаанд үрчлэх хүсэлтэй байгаа хүн дээрхи утсаар холбоо бариарай.

www.top.mn