04.01

Энэ сарын сүүлээр татварын буцаан олголт хийгдэнэ

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст хүлээлт үүсээд байгаа. Өнгөрсөн онд шинээр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан, эсвэл хүүхэд нь их дээд сургуульд элсэн орсон иргэд шинээр материал бүрдүүлж өгсөн бол өмнө нь материалаа бүрдүүлээд хоёр болон түүнээс дээш удаа татварын буцаан олголтод хамрагдаж буй хүмүүс ч цөөнгүй байгаа аж.

Тэгвэл эхний ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хүлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх сарын сүүлээр дансанд нь орно гэнэ. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдvгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийнх тавдугаар сар хүртэл хүлээгдэх аж.

С.НАРАН