04.01

Жастин Бибер дууны үгээ мартжээ

Жастин Бибер чухам яагаад ийнхүү бодолд орсон бэ? Ариана Грандегийн хамт Майамид тоглолт хийх үеэр тэрбээр Love Me Harder дууны үгийг мартжээ. Нэг үгээр хэлбэл, энэ бол Арианагийн тайлан тоглолт байсан бөгөөд тухайн үед тайзан дээр гарч ирсэн канад дуучин олны дургүйцлийг хүргэжээ.

Бибер Грандегийн алдартай хит дууны дахилтыг түүний хамт дуулах учиртай байсан ч үүний оронд тэрбээр зүгээр л тайзан дээр бүжиглэж Арианагийн шүтэн бишрэгчдэд мэндчилгээ дамжуулжээ.

Дуу дуусмагц Жастин тэрхүү дууны үгийг мартсан тул Ариана болон шүтэн бишрэгчдэд нь үүнийгээ учирлаж, уучлал гуйхаасаа ч санаа зовсонгүй. “Надад үнэхээр эвгүй байна. Ариана, би дууны чинь үгийг мартчихаж. Яаж ч хичээгээд толгойд орж ирсэнгүй. Намайг уучлаарай. Тун муухай юм боллоо” гэж Бибер чин сэтгэлээсээ харууслаа илэрхийлсэн бол Грандегийн хувьд гомдох тухай бодоо ч үгүй зогсож байлаа.