Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж залилан хийж яваа нэгэн залууг цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлжээ.
Тодруулбал, Т гэх 30 орчим настай залуу албан байгууллагуудаар явж гар дээрээс наймаа хийдэг байна. Ингэхдээ Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж, тус дэлгүүрийн борлуулагч хэмээн өөрийгөө танилцуулдаг аж. Хамгийн гол нь түүнд Улаанбаатар их дэлгүүрийн ажлын үнэмлэх байсан бөгөөд бүр тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байсан нь хүмүүсийн итгэлийг төрүүлсэн бололтой. Тэрбээр хулхи үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнийг оригнал хэмээн зарж одоогоор хоёр иргэнийг хохироогоод байна. Хохирсон иргэд хоёр байгаа бол цаана нь олон иргэд тэдний адил хохирсон иргэд байхыг үгүйсгэхгүй юм.
Дээрх Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж залилан үйлдсэн залуугийн хувьд одоо ч тус газар ажилладаг хэмээсэн ч Улаанбаатар их дэлгүүрийн холбогдох албаны хүнээс тодруулахад “Манай борлуулагч гадуур юм зарж явдаггүй. Дотроо л зардаг. Ажилчдаас гадуур худалдаа хийж явдаг хүн байхгүй. Үнэхээр манай нэрийг бариад явж байгаа бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ер нь манайд зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн дуураймал нь маш их байдаг. Тиймээс гар дээрээс оригнал бүтээгдэхүүн зарагддаггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэх тайлбарыг өгчээ.
www.zaluu.com
О.Сайхан