Замын Цагдаагийн газраас 2015 онд гарсан осол хэргийг 2014 онтой харьцуулсан судалгаагаар Улаанбаатар хотод 2015 онд нийт 87936 осол гэмтлийн дуудлага ирсэн бол 2014 онд 95864 дуудлага ирж 8,3 хувиар бууржээ. Хүн нас барсан тохиолдол 99 буюу өмнөх оныхоос 16,1 хувиар бууржээ. Харин насанд хүрээгүй буюу хүүхэд нас барсан тоо 54 буюу 2014 оныхоос 16,3 хувиар нэмэгдсэн байна.

www.TOP.mn