01.05

”Ноён уул” ба булш ухагчид

 Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий.  Анх 1924 онд нээн илрүүлсэн бөгөөд нийт 1500 шахам булш бүхий  Хүннүгийн язгууртны оршуулгын 7 газрыг Монгол улсын нутгаас олж судалсан. 

Одоогоор Ноён уулын нөхцөл байдал хүнд байна. Цаг зуурын хямрал гэсэн бамбайгаар өөрсдийгөө өөхшүүлсэн нинжа буюу гар аргаар алт олборлогсод ухаж, эвдэж сүйтгэж,  нэг үгээр өвөг дээдсийнхээ ясыг нь мэрж байна. Уг нь монголчууд бид оюун ухаан, сүсэг бишрэлээр дээд зэргийн хүмүүс.  Монгол хүн булш ухах нь бүү хэл өөд болсон хүний дээгүүр алхдаггүй юмсан. 

www.TOP.mn