01.06

Дуучин Нарагийн үзэл бодол

Дуучин Нара маань өөрийн фэйсбүүк хуудаснаа үзэл бодолоо ийн бичжээ.

Эмэгтэйчүүдээ ерөөсөө л бидний хамгийн чухал зүйл бол сайн сайханд хүрч яваа нэгэндээ атаархахгүй байх, сайхан хань ижилтэй болж байгаа нэгнээ яамай даа нэг нь ч гэсэн гэж бодох, ер нь хүн яагаад бусдын сайн сайханд, амжилтанд, болж бүтэж байгаад нь баярлаж талархаж болохгүй гэж. ☺

Миний хүүгийн аавыг надаас салгах гээд л элдэв юм ярьж хов жив хутгаж хор шир найруулж байсан хуучин найз бүсгүйчүүддээ би лав үнэхээр талархдаг, бүх зүйл учиртай байдаг шүү дээ. Болохгүй бүтэхгүй хүмүүсийг эртнээс учраа ол гэсэн л дохио байсын байгаа биздээ☺

Гэхдээ хамгийн чухал зүйл бол бусдад муу муухайг л хүсэж болдоггүй юм шүү дээ, өнөөдөр хэн нэгэн чамд хор хүргэх гэж байгаад тус болох нь ч олон...Гэвч эсрэгээрээ бусдыг хорлох гэж байгаад өөрийгөө хорлочих нь ч олонтаа.

Миний амьдрал дандаа л сайн сайхнаар дүүрэн байдаг нь би бусдын гоё сайхан, амжилттай, гэр бүл нь аз жаргалтай байгаад үнэхээр бахархан баярлаж илүү их сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсдэг. 
Энэ хүсэл маань эргээд над дээр бодит болон ирсээр л байдаг.

Атаа хорсол, үзэн ядалт, гомдол цөхрөл, уур хилэн, өс хонзон бол зүгээр л амьдралыг үгүй хийгч хамгийн аюулт хор шүү дээ.

Гэм муу зүйл хийсэн эсвэл таныг голд чинь ортол гомдоосон тэр бүгдийг чин сэтгэлээсээ уучил, уучлалт гуйгаагүй байхад нь түрүүлж уучил. Хайрлаагүй байхад нь түрүүлж хайрла, зүгээр л сайхан бүхнийг өөрөөсөө түрүүлж гарга нээрээ шүү ямар их аз жаргалыг мэдрэнэ гээч????

Бусдыг ойлгох гэж хичээх таны сэтгэлд л бүх аз жаргал байдаг байх.

www.TOP.mn