Сүүлийн үед энэ PC тоглоом гээч юманд хүүхэд залуус их донтох болжээ. Донтогчдын хүрээ улам л тэлсээр, Нас нь улам л залууссаар байна. Бүр 8 настай балчираас 80 настай буурал гэдэг шиг 6,7 бяцхан жаалуудаас эхлээд 60-ын талыг насалж яваа залуус маань хүртэл донтон, шимтэн тоглох болсон. Бүр эмэгтэй хүмүүс хүртэл тоглож байна гээд бод л доо. Томчууд нь цалингаа буухаар мөрийтэйгээр ПиСидэх жишээтэй, багачууд нь аав ээждээ эрхэлж, дунд үеийн хүндээр донтогчид нь ном гутлаа зарж, хулгай хийж ч бүр хичээл номоо таслан ХОНОГООР тоглож байх жишээтэй.
Үүнээс болж ямар их мэдрэлийн солиотой, өвчтэй, хараа муудах, гэмт хэрэг үйлдэх гээд л олон сөрөг нөлөө гарч байгааг хүмүүс андахгүй биз ээ. Тэр ч бүү хэл РС-д донтогчид ирээдүйн террористууд болно гэсэн судалгааг ч гаргасан байдаг.
Хүүхэд л болсон хойно энэ ламхай нар ч ийм юм хийж явдаг байх нь. Ядаж л буудахдаа "Ум маани бадми хум" гэж уншдаг л байх даа.
Бүгдээрээ яаанаа гээд хараад суугаад байх уу???
www.top.mn