01.08

Өглөө 5 жижиг тэрэг хамарсан осол гарлаа

Өнөөдөр өглөө 8 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  зам тээврийн осол гарлаа. Нийт 5 жижиг тэргийг хамарсан зам тээврийн осол Чингэлтэй дүүргийн “Тасганы овоо”-ны баруун талын зам буюу “Аз” mall худалдааны төв орох замд гарсан бөгөөд Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн албаныхан ирж  шалгалт хийх явцад урагшаа урсгалтай зам 20 минут түр хаагдав. Одоогийн байдлаар хэрэг шалгах явцад байна.

 

www.TOP.mn