Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаан зудархуу байна. Төв аймагт нэмж цас орвол 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байна.
Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.
Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, орон нутагт тохиолдож байгаа эрсдэл, цаг агаарын мэдээллээс харагдаж байна. Иймд аливаа болзошгүй аюул, осол, байгалийн гамшигтай араас нь биш, урдаас нь тосч урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх ёстой.
www.TOP.mn