01.11

Профессор цолны ханш сая төгрөгт хүрчээ

Сонгууль ойртох тусам нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм үйл явдлууд гардаг болжээ. Энэ үйл явдал нийслэлийн нийгэмшсэн иргэдийн дунд бус орон нутгийн иргэд рүү чиглэх нь элбэг.

Говь-Алтай аймагт сонгуулийн шоу нэлээд эрт ороод байгаа юм. Учир нь тус аймгийн Дэлгэр, Есөнзүйл сумын нутагт алдарт Оюутолгойгоос том ашигт малтмалын орд илрээд байгаа. Үүнээс болж эрх бүхий намууд тус аймагт өөрийн хүнээ гаргачих санаатай, нам хоорондын тэмцлийг өрнүүлээд байгаа сурагтай.

Тухайлбал, тус аймгийн малчдыг “профессор”-жуулах аяныг эхлээд байгаа гэнэ шүү.

Эх сурвалжийн мэдээллээр профессор малчин цолыг нэг сая төгрөгөөр үнэлжээ. Энэ цолыг авахыг хүссэн малчин нэр бүхий намын нэрийн данс руу хандив болгож тус мөнгийг хийхийг сумын удирдлага, Иргэдийн хурлын дарга нар нь үүрэгдсэн байна.

Энэ асуудалд нутгийн учир мэдэх хүмүүс нь нэлээд эмзэглэлтэй хандаж, харин малаа өсгөж гувайгүй хэрнээ алдар нэр, алтлаг шаргал төмөрт дурлах нэг нь үг дуугүй “профессор малчин” цолыг нэг сая төгрөгөөр “худалдан авч”байгаа ажээ.

Эрдэм судлалын жинхэнэ эрдэмтэд эрдмийн зэрэг, цол ийн малчны хотонд мөнгөөр үнэлэгдэж байгаар ямар их эмзэглэдэг бол оо? Эндээс улбаалан хөндөх сэдэв бол сүүлийн үеийн эрдмийн зэрэг, цолтонгуудын чанарын тухай асуудал юм.

Анагаах ухааны доктор, профессор Б.Болдсайхан “Профессор гэдэг бол хамгийн хүндтэй цол. Тухайн чиглэлээр мэргэшсэн, их сургуульд 20-30 жил ажилласан, 3-5 хүнийг докторын зэрэг хамгаалахад удирдсан, 3-5 том хэмжээний ном бүтээл бичсэн гэх мэт єндєр шалгуур давсан хүнд профессор цол олгодог.

Өнөөдөр манайд бараг хүн болгон профессор болоод байгаа. Профессор цолыг зөвхєн их сургуулиудын системд олон жил ажиллаж байгаа доктор зэрэгтэй багш авах ёстой. Доктор, профессорын үнэ цэнэ яагаад унав гэвэл энэ асуудлыг улсаас тусгайлан зааглаж өгөөгүйтэй холбоотой юм.

Тиймээс олон нийтийн байгууллага, хүрээлэн гэх мэт дуртай байгууллага нь хүндэт доктор, профессор цол өгдөг.

Жишээ нь, эрүүл мэндийн салбарт клиникийн профессор гэдэг цол бий. Нөгөө хүн нь клиник гэдгийг нь хасаад өөрийгөө профессор гээд л явдаг. Yнэндээ жинхэнэ профессор, клиникийн профессорын хооронд эрдэм судлалын асар том зөрүү бий. Yнэлэмж унасан нь дарга нартай ч бас холбоотой. Өөрсдөө нэг жижигхэн газраас цол, зэрэг авчихсан болохоор муулах гэхээр өөрийгєє муулсан болох гээд л”гэв.

www.zaluu.com

Б.Дэжид