01.11

14-р сургуулийг нурааж байна

Баянзүрх дүүргийн 13-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14-р дунд сургуульд нуралт үүсч 2013 онд  бие засах өрөөнөөсөө эхлэн нурж эхлэхэд боловсролын яамныхан яаралтай засч, шинэчлэнэ гэж 3 жилийг элээсэн. Тус сургуульд нуралт үүсэх шалтгааныг  хуучнаас гадна биеийн тамирын заал нь  хамгийн дээд буюу 4-р давхарт байрладаг тул  байнгийн хөл хөдөлгөөн, хүчтэй доргилттой байснаас болсон гэж үздэг.

Өдгөө тус сургуулийн багш сурагчид 14, 30, 53, 92-р сургуулиудад хичээллэж байгаа юм.  Харин одоогийн байдлаар уг сургуулийг нурааж эхлээд байна. 

www.TOP.mn