Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14-р дунд сургуульд нуралт үүсч 2013 онд бие засах өрөөнөөсөө эхлэн нурж эхлэхэд боловсролын яамныхан яаралтай засч, шинэчлэнэ гэж 3 жилийг элээсэн. Тус сургуульд нуралт үүсэх шалтгааныг хуучнаас гадна биеийн тамирын заал нь хамгийн дээд буюу 4-р давхарт байрладаг тул байнгийн хөл хөдөлгөөн, хүчтэй доргилттой байснаас болсон гэж үздэг.
Өдгөө тус сургуулийн багш сурагчид 14, 30, 53, 92-р сургуулиудад хичээллэж байгаа юм. Харин одоогийн байдлаар уг сургуулийг нурааж эхлээд байна.
www.TOP.mn