2008 онд анх дэлгэцнээ гарсан “Кунфу панда” хүүхэлдэйн киноны барын дүрд дуу оруулсан жүжигчин Анжелина Жолигийн хүүхдүүд тус киноны сүүлийн ангид ээжтэйгээ хамтран “тогложээ”.
Хүүхэлдэйн киноны гурав дах, ангид Пакс, Захара, Шило, Нокс нар амьтдын хоолойг бүтээсэн байна.
Энэ талаар Жоли хэлэхдээ: Манай хүүхдүүд бага зэрэг ичимхий л дээ. Тиймдээ ч жүжигчин болохыг хүсдэггүй. Гэхдээ тэдэнд маань авьяас байхад түүнийгээ ашиглалгүй өнгөрөөхийг би хүсэхгүй л байна гэсэн юм.
Бидний сайн мэдэх тус хүүхэлдэйн киноны сүүлийн ангид По панда хувь заяаны зохиолоор өөрийн төрсөн эцэгтэйгээ уулздаг байна.
Мөн Хятадыг сүйрүүлэх гэсэн эртний чөтгөртэй тулалдах ажээ.
“Кунфу панда” хүүхэлдэйн кино нь Жолигийн хүүхдүүдтэйгээ тоглосон анхны уран бүтээл биш бөгөөд 2014 онд долоон настай Вивиен охинтойгоо “Malificent” кинонд тоглож байсан юм.

.jpg)
www.zaluu.com