01.11

”Нийслэл багц”-аар зардлаа хэмнэнэ

"Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх тухай" захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл гаргалаа.

1.Нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах,  Нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэж нэгдсэн “Нийслэл багц”-ыг бий болгож ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар  /Б.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.
 2.“Нийслэл багц” үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар  /Б.Бат-Өлзий/-т даалгасугай.
 3.“Нийслэл багц”-д хамрагдаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн засаг захиргааны бүх шатны байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгосугай.
 4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.

www.TOP.mn