Оскар Уайлдын “Шаргал өнгөтэй симфони” шүлгэнд Лондонгийн мананг шаргал торгон алчууртай зүйрэлсэн байдаг. Чарлз Диккенс байшингуудыг тойрсон энэ мананг “Лондоны мөлхөө ургамал” ч гэж нэрлэж, “Хүйтэн байшин” хэмээх 1853 оны үеийн нэгэн тагтаал дуунд: “Хаа сайгүй манан. Темза мөрний эх дэх ногоон арал, шугуйн дээгүүр ч манан, Темза мөрний адагт ч цэвэр цэмцгэр байдлаа алдсан аварга, бохир хотын эргээр хаягдал дээр ч, өтгөн ойн мандал дээр ч сэлнэ. Манан Эссэксийн намагт ч, Кентийн өндөрлөгт ч суунаглана...” гэж мөнхөрсөн ажээ.
Шүлэг найрагт мөнхөрсөн ч манангийн өтгөрөл буураагүй, амьсгалах агаар сайжраагүй юм. Вандуйн шөл шиг өнгөтэй үүлэн дунд Лондончууд сайн сайхан амьдрах орчны тухай мөрөөдөөд ч нэмэргүй, ханиалгаж, хамраа чимхсээр өдөр хоногийг өнгөрөөнө.
Лондонгийн манан нийслэлийн биеэ үнэлэгчдэд л таатай нөхцлийг бүрдүүлж байв. Манантайд хамгийн ичимхий эрчүүд хүртэл тэдэнтэй гудманд яриа үүсгэхээс санаа зовдоггүй байсан учир тэдний орлого эрс ихэссэн гэдэг. Өтгөн утаа угаар тэдний нууцлалын баталгаа болж байж л дээ. Нэгэн франц хүн, заримдаа манантайд харилцан ярилцаад зогсож байгаа хүний царайг хархад хүртэл бэрхшээлтэй байсан хэмээн дурсан ярьжээ. 1886 оны 2 сарын 8-ны өдөр Трафальгарын тайлбайд болсон ажилгүйчүүдийн цуглаанд энэ утаан манан дахь нууцлагдмал байдал муугаар ашигтай байсан гэдэг. Утаан манан бүрхүүл тэнд цугласан 20 мянга орчим хүмүүст Вэст-Индэд эмх замбраагүй байдал үүсгэж, дэлгүүр, үйлчилгээний газруудыг тонож, сүйх тэрэгнээс хүмүүсийг чирч буулган дээрэмдэх таатай орчинг бүрдүүлсэн юм.
Биеэ үнэлэгчид, босогчдод агаарын бохирдол таатай байсан ч бусад Лондончуудад аюул нүүрлэж байлаа. 1826 онд цаг уурч Дюк Ховард Лондоны өдөр тутмын их үдийн цагын байдлыг ийн тэмдэглэн үлдээжээ:“Албан газрууд, дэлгүүрүүд лаа, дэнлүү асааж, сүйх тэрэгнүүд явган хүний хурдаар хөдөлж байв” Гэтэл Лондонгоос 8 км-ын зайд цэлмэг тэнгэрт нар мандаж байв. Манан хотыг бүрэн эзэлж, арилах ямар ч аргагүй болсон байжээ. Заримдаа явган хүн харанхуй манан дунд замаасаа хазайн Темза мөрний булингартай усанд унаж үхэх тохиолдолч байв. Гэхдээ энэ бол мананд дундах ганц аюул биш байсан юм.
Тоо томшгүй олон яндангаас олгойдох утаа Темза мөрний ууршилттай холилдон өтгөн утаат мананг үүсгэж байлаа. 13 дугаар зуунаас эхлэн Викторианы эриний бүхий л хугацаанд Лондончууд гэрээ нүүрсээр халааж ирсэн учир үйлдвэрлэлийн яндангаас бус ил зуухнаас ихэнх агаарын бохирдол үүсэж байжээ. Лондончууд жилд 18 сая тонн нүүрс түлж байв. 1840-өөд онд шийдэмгий шинэчлэг Эдвин Чадвик англичуудыг энгийн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжиж, ил зуухаа аль болох үр ашигтай шаталттайгаар барихыг уриалж байсан боловч төдийлөн амжилт олоогүй юм. Парламент түүний саналыг эсэргүүцсэн байна.
1853 онд Макс Шлезингер “Лондонд төөрсөн нь” тэмдэлэлдээ: “Манан амьсгалах ямар ч аргагүй. Агаар яг л сааралдуу шар, оранж эсвэл хар өнгөтэй, өтгөн, чийглэг, өмхий бас угаартуулам санагдана” гэж бичсэн байдаг. Хонгил дахь цех, засварын газарт ажилладаг хотын иргэд уушигны өвчнөөр шаналж байв. Өвөл астамтай, уушигны өвчтэй хүмүүсийн жинхэнэ амьд там эхэлнэ. 1886 онд Агаарын бохирдлыг хянах хорооноос хотын иргэдийн нас баралт холерын тахалын үеийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлсэн байна. Магадгүй энэ бол хэтрүүлэгтэй мэдээлэл байж болох ч түүхч Энтони Уолын тэмдэглэн үлдээсэн тоо баримт үнэхээр гайхшруулам: 1891 онд Лондон дахь нас баралтын төвшин 1000 хүнд 18 байсан бол 12 сарын 20-наас хот утаа угаарт автсаар 5 хоногиийн дотор энэ тоо 32-т хүрсэн байна. Утааны манан гэмт хэргийг хаацайлахаас гадна өөрөө алуурчин байжээ.
Мөн дээдсийн хүрээлэнгийнхэн дуурийн театртаа угаартаж үхсэний дараа утаатаа тэмцэх жинхэнэ тэмцэл эхлэсэн.
Яг ийм явдал Улаанбаатарт нүүрлэсээр...
Эх сурвалж: http://sbaterdene.blogspot.com/2013/12/blog-post.html?m=1