Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Кейт Уинслет болон царайлаг гоонь эрсийн нэг жүжигчин Леонардо Ди Каприо нар өнгөрсөн ням гарагийн үдэш Беверли Хиллст “Титаник”-ийг дурсчээ.
Энэ өдөр “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа болсон бөгөөд энэ үеэр эдүгээ 40 настай жүжигчин бүсгүй “Стив Жобс” киноныхоо дүрээр шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин номинацид шилдгээр шалгарсан бол Леонардо Ди Каприо нээлтээ хийгээд удаагүй байгаа шинэхэн уран бүтээлээрээ шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчнээр шалгарсан юм.
Тэртээ 12 жилийн өмнө “Титаник” кинонд дүрээ мөнхөлж явсан авьяаслаг жүжигчид энэ үдэш хоёул алтан бөмбөрцөг хүртсэн. Улмаар шилдгүүдийг зарлах тэрхүү мөчид Кэйт, Леонардо нар халуун дотноор тэврэлдсэн нь гэрэл зурагчдын дуранд өртөөд амжсан юм.
Титаник кинонд гардаг хөлөг онгоц живэхийн өмнө гол дүрийн баатар Жак Роза бүсгүйг аврах завинд суулгах үед тэд яг ингэж тэврэлдэж байсан удаатай. Тиймээс ч гярхай интернэт хэрэглэгчид ч тэдний үйлдлийг өлгөн авч, “Титаник” киног дахин дурссан үйл явдал боллоо хэмээн жиргэцгээх болсон аж. Ямартай ч, Кейт хоёр л удаа Леонардог ингэж халуун дотноор тэвэрчээ. Нэг нь “Титаник” кинонд дээр бол нөгөө нь 73 дахь удаагийн алтан бөмбөгцөг наадам дээр юм.



www.mminfo.mn