01.12

”Өөрийгөө шүтдэг” Соло ээж болох болоогүй гэнэ

"Гурван охин" хамтлагийн ахлагч Соло гоо сайхандаа 7000 ам.доллар зарцуулсныхаа дараа өөртөө тун ч итгэлтэй байх болсон. "Өөрийгөө шүтдэг" болсон гэх жиг жуг яриа ч гарсан. 

Хамтлагийнх нь Х.Ану хайр дурлалдаа умбаад, хувийн амьдралдаа уран бүтээлээсээ ч илүү цаг завыг зарцуулах болсон. Г.Анхмаа ч охиноо асраад тун завгүй ээж болсон.

Харин Соло л ганцаараа амьдрал зохиох талаар ганц ч үг цухуйлгаагүй яваа. Найзууд нь ч түүнийг "хүүхэд төрүүлэхгүй бол оройтлоо" хэмээн үе үе сануулдаг болсон гэнэ лээ. Гэвч Соло ээж болох болоогүй гэж үзэж байгаагаа огтхон ч нуудаггүй гэсэн шүү.

www.mnews.mn