09.00 цагт:
“Хууль зүйн байнгын хороо”-ны хуралдаан “А” танхимд
09.00 цагт:
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд
10:00 цагт
Нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр батлагдсан "Соёлын тухай хууль"-ийг БСШУЯ-аас шинэчлэн найруулж БСШУЯ-ны 401 тоотод соёл урлагийн салбарынхнаар хэлэлцүүлэх гэж байна. Хэрэгжих, хэрэгжүүлэхэд хэцүү гэж шүүмжлэл дагуулаад байсан хуулийн шинэчлэн найруулсан төсөлд ямар өөрчлөлт орсон тухай. Харилцах утас: 91913865
10.00 цагт:
НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бусаар чоно агнасан, худалдан борлуулах оролдлого хийсэн тухай мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 91887887
11.00 цагт:
Сангийн Яамны 9 давхрын Чагдаржавын танхимд ГТЕГ, НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал болно.
Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.2 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохирлоор албан татвар төлөгчид урамшуулал олгох үйл ажиллагаа 1 дүгээр сарын 17-нд зохион байгуулагдах юм.
11 цагт:
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэхүү хууль батлагдснаар хүмүүнлэгийн үйл ажиллагааг төр, Улаан загалмайн хамтын ажиллагаагаар зохицуулахад томоохон дэвшил гарч байна. Мөн энэ үеэр ОУУЗУХСНХ-ноос зудын эрсдэлтэй орон нутагт ямар тусламж үзүүлэх талаар асууж, тодруулж болно. Одоогоор 300 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. МУЗН-ийн төв байранд болно. Харилцах утас: 99022376
11:30 цагт:
"Чингисийн эзэнт Монгол" ТББ-аас Үндсэн хуулийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болно.
12:00 цагт:
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Бурхан халдун уул, Онон голын сав газарт олгосон хууль бус лиценз, Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бус лиценз олголт, байгаль орчны төлөө тэмцсэнээр ямар дарамт шахалт сүрдүүлэг ирж буй талаар баримттай мэдээлэл хийнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болно.
14.00 цагт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан” “А” танхимд болно.
14.00 цагт:
“Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан” “Б” танхимд болно.
14:00 цагт:
Цэцэрлэгийн багш нар өөрсдийн ёс зүй, хүүхдийн эрхийн талаар эссе бичин өрсөлджээ Багшийн хөгжлийн ордонд БСШУ-ны сайд Л.Гантөмөр шилдэг эссений эзэн багш нарт шагнал гардуулж, сүүлийн үед гараад байгаа багшийн ёс зүй, хүүхдийн эрхтэй холбоотой асуултуудад хариу өгнө.
www.TOP.mn