01.13

Монгол улс ”Эхийн эндэгдлийг бууруулах” зорилтод хүрсэн гэж үнэлэгдэв

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахараг хүлээн авч уулзаж,   2016 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Уулзалтаар  С.Ламбаа  Монгол улсын Засгийн газрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласныг дурьдаад  Монгол улс Мянганы хөгжлийн эхийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрсэн орон гэж үнэлэгдэхэд НҮБ-ын Хүн амын сангийн техникийн болон санхүүгийн туслалцаа дэмжлэг маш их  байсан гэдгийг онцлон  хэллээ.

www.TOP.mn