01.18

10-ын бетоноор цохиж амь насанд нь хүрчээ

Амралтын өдрүүдэд золгүйгээр амь насаа алдах хийгээд хүн амины ноцтой хэргүүд хэд хэд бүртгэгджээ.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн  “Мөрөн сум 8-р баг "Төгс" төвийн  гадаа 24 настай эрэгтэй М жолоочтой  Grand mark-2   автомашин  гэрлийн шон мөргөж зорчигч тус багт  суух 24 настай эрэгтэй Б гэгч нас барсан байна. Тус хэргийг шалгаж байна. 

Мөн Дундговь аймгийн  “Сайнцагаан сумын Зоогийн ... тоотод суух 38 настай эрэгтэй Б  нь согтуурсан үедээ Мандалын .... тоотод суух 38 настай эрэгтэй А-ийн толгойг 10 литрийн бетонаар цохиж амь насыг нь хохироосон  хэргийг шалгаж байна.

Д.Дуулим