Судлаачдын олж тогтоосноор бол турахыг хүсэж буй хүмүүс өөртөө “Би турж байна” гэж хэлж байвал амархан эерэг үр дүнд хүрдэг аж. Хэрэв хүмүүс өөрийгөө эрүүл зөв хооллодог гэж бодвол амьдрал дээр ч түүнийгээ дагаж, хэрэгжүүлдэг гэнэ шүү.
Багахан хэмжээний илүүдэл жингээсээ амжилттайгаар ангижрахын тулд та өөртөө өгдөг дүгнэлтээ өөрчлөх ёстой. Та өөрийгөө зөв хооллодог, зөв амьдардаг нэгэн гэж бодож эхэлвэл эрүүл хоолыг зооглохыг илүүд үздэг болно. Ингэж чадвал илүүдэл жингээсээ амархан салах боломжтой юм.
Харин өөрийгөө явцгүй болсон тарган хүн гэж ой тойндоо шингээвэл ямар ч амжилт олохгүй.
Судлаачид 124 эмэгтэйг хамруулсан туршилтыг явуулаад ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn