48 сая төгрөгийн зээл авсан хүн жил хагасын хугацаанд 9 сая төгрөг төлөхөд үндсэн төлбөрөөс нь дөнгөж 3,5 сая төгрөг хасагддаг, 6,5 сая нь цэвэр хүү. Банкууд зээл олгохдоо эхлээд үндсэн зээлийн хүүг бодож нэмээд түүнийгээ нийт хугацаанд нь хуваагаад төлөх хуваарь гаргадаг. Үндсэн төлбөрийг аль болох өндөр байлгах замаар түүнд ноогдох хүүгийн хэмжээг өндөр тогтоож луйварддаг энэ системээс нь болоод байрууд зарагдахгүй царцсан. Энэ бол цэвэр луйвар. Хүн орон сууцтай болохын тулд зээлд хамрагдсанаараа үнийг нь нугалж төлдөг. Энэ тэгээд зах зээл үү?!
Яг үүнийг Г.Уянга асуухад банкныхан хариулж чадахгүй дүлэгнэж, харин З.Энхболд “Дэлхий дахинаар нэг л системээр төлдөг гэж хариулаач” гэж тэднийг шордож суусан. Түүгээр ч үл барам УИХ-ын дарга энэ хүн өөрийн биеэр санхүү-мөнгөний бусармаг пирамид босгож, ипотекийн зээлийн рекламчин хийж байгааг би л лав гэмт хэрэг гэж үзнэ.
Ингэхээс ч өөр арга байхгүй…
Судлаач Д.Ганхуяг