09:00 цагт Монголд анх удаа АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нийгмийн салбарын инновацийг дэмжиж, чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр сувилахуйн ухааны салбарт томоохон ахиц гарах юм. Сувилахуйн сургуулийн эрдмийн өргөөнд /212 тоот/ болно. Энэ үеэр ЭМЯ-ны сайд болон Хөдөлмөрийн яам, олон улсын United Management Consulting компанийн төлөөлөл оролцоно.
11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төв аймагт орон нутгийн хэрэгцээнд авсан газарт зөвшөөрөлгүй алт олборлож хууль зөрчиж байгаа ноцтой баримтыг дэлгэж “Авдарбаян” компаниас мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын төр 1930-1940 оны өндөр настай хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-аас мэдээлэл хийнэ.
14:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно.
Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2016 оны 01-р сарын 19-20-ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын нийт 50 гаруй удирдах ажилтан оролцоно.
14:30 цагт NBA стандарт Монголд анх удаа, МУИС-ийн спорт зааланд ашиглагдаж эхлэх гэж байна. Нээлт өнөөдөр МУИС-ийн хичээлийн 4-р байрны спорт зааланд болно
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хороодын бүртгэлийн ажилтай НЗДТГ-ын цэргийн штабаас танилцана.
www.TOP.mn