Хамтлагаас гарч бие даан уран бүтээл хийгээд багагүй хугацааг үдсэн дуучин Ч.Солонго "Sweetymotion" хамталагтаа эргэн орсон сурагтай.
Гэхдээ тэд энэ удаад хамтарч дуулахгүй, телевизийн нэвтрүүлэгт хүч сорих гэнэ.
Тодруулбал, "V"TV-ийн захиралын албыг хашиж буй тус хамтлагийн гишүүн Э.Ганболор "Саарал студи" нэртэй шоу нэвтрүүлгийг санаачлан, ийнхүү хамтлагийн гишүүдтэйгээ хамтран хийхээр болжээ.
Тус шоу нэвтрүүлгийг амьдралын хар, цагааныг сүлсэн гэдэг утгаар нь саарал өнгөөр нэрлэсэн аж.
mnews.mn