Олон гайхалтай уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Самуэл Л.Жэксоны хамгийн дуртай жүжигчин нь Самуэл Л.Жэксон гэжээ.
Тэрбээр The Project тв шоунд найруулагч Квентин Тарантино, Курт Рассел нартай хамт оролцохдоо өөрийнхөө шүтэн бишрэгч гэдгийг хэлжээ.
Та өөрийгөө дэлгэцээр хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ гэж Самуэлээс асуусан хөтлөгчийн асуултанд найруулагч Тарантино “наадхын чинь хамгийн дуртай жүжигчин нь өөрөө”гэж хошигносон байна.

Тарантиногийн үгийг зөвшөөрч, өөрийгөө дэлгэцээр харах дуртай байдаг болохоор л энэ салбарт хайртай гэжээ.
Самуэл “Pulp Fiction”, “Jurassic Park”, “The Avengers” киногоороо илүү алдартай юм.

И.ЦЭНГЭЭ
PHOTONEWS.MN