МҮОНТ-ийн нэрийн хуудас нь гэмээр чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг сэтгүүлч Д.Одзаяа тун ч амжилттай үргэлжлүүлж буй. “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай хайрын романс үүсгэж хөөрхөн хүүтэй болсон бүсгүй маань цахим ертөнцийн найз нартаа зөвлөгөө өгчээ. Тэрээр “…Ойр дотныхон маань намайг цүнхэндээ байнга бохьтой явдаг гэдгийг мэдэх байх. Бохь зажлах нь шүдний цусан хангамжийг сайжруулж шүдийг бэхжүүлснээр цоорлоос хамгаалдаг. Мөн амны хөндийн хамгаалалтын системийн нэг болох шүлсний ялгаралыг хурдасгадаг ач холбогдолтой” хэмээн зөвлөсөн байна.

Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN