Барууны хэвлэлүүд дуучин Рианна, жүжигчин Леонардо ди Каприо нарын нууц янаг амрагийн явдлын тухай мэдээлэх болов. Саяхан тэр хоёр Парис хотын нэгэн зоогийн газар янаг гэгч нь үнсэлцэж байгаад гардуулжээ. Өдгөө олон хүн толгойгоо гашилгаж суугаа аж. Тэр хоёр нэг цагт нэг газар тохиолдлоор очиж таарсан уу, аль эсвэл бүгдийг эртнээс төлөвлөж, уулзсан уу гэдгийг олж мэдэхээр болсон байна. Тэнд байсан хүмүүсийн өгүүлж байгаагаар Рианна, Лео нар их л дотно байцгаасан бөгөөд янаг халуун үнсэлтүүд нь зүгээр нэг найз нөхдийнх шиг байгаагүй гэнэ. Харамсалтай нь, хэн ч тэдний зургийг авч чадаагүй аж.
.jpg)
Эх сурвалж www.wikimon.mn