“The Revenant” киногоороо дэлхий нийтийг шуугиулаад байгаа Леонардо Ди Каприо нэгэн нууцыг ил болголоо. Тэрээр “The Revenant” кинонд зориулж бүтэн 5 цагийн турш будалт хийлгэсэн гэдгээ хэлсэн байна. Тухайн үед хэд хэдэн нүүр хувиргагч түргэн шуурхай ажиллаж байсан ч олон цагийг зарцуулсан ажээ. Аймшигтай гэмээр шарх сорвийг арьсан дээрээ будалтын тусламжтайгаар бий болгосон Ди Каприо нүүр хувиргагчдынхаа ур чадвараар асар их бахархсан байна. Энэ киноны ахлах нүүр хувиргагчаар Данкан Жарман ажилласан бөгөөд тэрээр дэлхий дахинд гайхагдаж байна.

www.ubs.mn