Монгол Улсад Итали улсаас суух Элчин сайдын яам нээгдэж байгаатай холбогдуулан “Italia” сонго- дог дууны үдшийг ирэх гуравдугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ. Дэлхийн урлагийн төв амин зүрх нь болсон Итали орны агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл, түүний салшгүй нэгэн хэсэг болж хөгжиж ирсэн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шил- дэг уран бүтээлээс бүрдсэн гайхалтай тансаг тоглолтыг анх удаа албан ёсны зохиогчийн бүрэн эрхтэйгээр толилуулахаар болжээ. Тоглолтод Италийн Венец хотын дуурь болон симфони найрал хөгжмийн нэрт удирдаач Роберто Салвалаио уригдан ирж оролцохоор болжээ. Дашрамд дуулгахад, энэхүү тоглолтод ирсэн азтай нэг үзэгчийг ОХУ-ын Москва хотод ирэх гуравдугаар сард болох Италийн XX зууны алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконегийн урла- гийн тайзнаа гарсны 60 жилийн ойд зориулсан 200 хөгжимчний бүрэлдэхүүнтэй түүхэн том хэмжээний сим- фони оркестрын аялан тог- лолтын тусгай хос урилгаар шагнах юм байна
Эх сурвалж http://www.info.mn