Хар дэвсгэр дээр дүрслэгдсэн ердийн нэг төмс гэрэл зургийн түүхэнд хамгийн их үнэ хүрсэн аж. Дээр нь бага зэрэг бохирдол наалдсан төмсний зургийг дуудлага худалдаагаар нэрээ хэлэхийг хүсээгүй хүн нэг сая доллар төлөн байж авчээ. Энэ урлагийн бүтээлийг дэлхийн хамгийн өндөр урамшуулал авдаг гэрэл зурагчдын нэг Кэвин Абош авсан гэнэ.
Гэрэл зургийн одоогийн эзэнд түүний үнийг хэлтэл тэрбээр огт эргэлзэлгүйгээр тэр мөнгийг төлөхийг зөвшөөрсөн байна.
Ирландын гэрэл зурагчин Кэвин Абош IT алдартнууд, бизнесмэнүүд, шоу бизнесийн оддын хөрөг зургийг авдгаараа алдартай билээ. Түүгээр Цахиурын хөндийн бараг бүх бизнесмэнүүд зургаа авахуулсан бөгөөд тэднийг хар дэвсгэр дээр дүрсэлдэг аж. Энэ дэвсгэр Абошийн бүтээлүүдийн нэг ялгагдах онцлог болдог юм.
Эх сурвалж www.wikimon.mn