Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай улстөрч Хилари Клинтон тэргүүн хатагтай байхдаа 1995 онд Монголд анх удаа аяласан байдаг. Түүнийг энэ үеэрээ айраг ууж согтож байсан тухай Си Эн Эн агентлаг мэдээлжээ.
Клинтон АНУ-д эргэж ирээд телевизийн ярилцлагад орж, “Аяллынхаа үеэр ийм асуудалтай тулгарсан нь үнэхээр гайхмаар байсан” гэж ярьжээ. БНХАУ болоод ОХУ-тай хиллэдэг нүүдэлчин монголчуудыг их зочломтгой түмэн гэдгийг Хилари сүүлд онцолсон.
Монголд хийсэн аяллынх нь үеэр нэгэн зочломтгой айл түүнд гүүний саам өгчээ. Хилари Клинтон энэ тухай ярихдаа, “Монголчууд зочломтгой зангаа илэрхийлж надад айраг аягалж барьсан л даа. Тэдний гэр бүлийнхэн бүгд надад анхаарч байсан. Уг нь би бага уусан. Айраг нь нэг төрлийн тараг шиг ундаа. Гэхдээ уусны дараа их хүчтэйг нь мэдсэн” гэсэн байна.
Түүнийг буцахаар онгоцондоо суух үед эмч нь, “Монголд бруцеллёз өвчин түгээмэл байдаг. Тиймээс би таныг болгоомжтой үзэх хэрэгтэй гэсэн байна. Хилари ихэд сандарч, яагаад үүнийг одоо хэлж байгааг нь асуусан тухайгаа ярьсан байна. Гэхдээ тэрээр бруцеллёзын халдвар аваагүй байжээ.
Э.Лхагва