01.27

Гэр хорооллын гал түймрийн тоо цөөрсөн шалтгаан

Нийслэлийн Онцгой байдлын газраас гэр хорооллын гал түймрийн тоо хохирлыг бууруулах чиглэлээр дүүргүүдийн гэр хороололд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Энэ арга хэмжээг зохион байгуулснаар гэр хорооллын гал түймрийн тоо, хохирол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 24,7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нэгдсэн арга хэмжээг дэмжиж төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхитэй оролцож иргэд талархалтайгаар хүлээн авч өөрсдийн гэр орон сууц, амьдрах орчны галын аюулгүй байдлыг хангаснаар ийнхүү гал түймрийн  тоо буурсан үр дүнд хүрлээ. Энэхүү үйл ажиллагаа үр дүн сайтай байгаа учир нь иргэд гал түймэр гарах шалтгааныг сайн мэддэггүй, мэдсэн ч онцгойлон анхаарч гарах үр дагаварыг нарийн тооцоолон үздэггүй байсантай холбоотой аж.

www.TOP.mn