01.27

Өнөөлөр болох үйл явдал

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд, Монгол банкны Ерөнхийлөгч нар мэдээлэл хийнэ

-10:00 цагт

НЗДТГ-н А зааланд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хуралтай. Хурлаар дахин төлөвлөлтийн зарим байршлын инженерийн шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэнэ.

-12:00 цагт

"Шийдлийн цаг" уулзалтаар "Энхийн шүүдэр" дуслын шингэний үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцана.

- 9:30 цагт

Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд  Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно. Тус хурлаар 6 хүрээний 15 стандарт хэлэлцэж батална. Үүнд: Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага, Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орныг хэмжих ба тооцоолох, Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага, Гал түймрээс хамгаалах. Барилгын гадна талын суурин шат. Дээврийн хязгаарлагчид тавигдах техникийн шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн “2015-2016 оны стандартчиллын хөтөлбөр “ - ийн биелэлт болон 2016-2017 оны Стандартчиллын хөтөлбөр- ийн төлөвлөлтийн талаар хэлэлцэх юм.

-12:00 цагт

Монгол ньюс мэдээллийн төвд УИХ-ын Сонгуулийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэдийгээр нийслэлийн хүн амд цөөнгүй тооны гишүүн шаардлагатай гэж үзэж байгаач хараа хяналт төрийн үйлчилгээнээс алс байдаг аймаг, сумдад нэрмээс болно гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

-11:00 цагт

Хууль зүйн сайд Д.Дорлигжав  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгийн барилгуудтай газар дээр нь очиж нөхцөл байдал болон барилгын ажлын явцтай танилцана.

-11:00 цагт

Үндэсний мэдээллийн төвд Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.

-Төрийн ордны их танхимд "Хамтын хүч-Нутгийн хөгжил" үндэсний чуулган болно. Бүх баг, сум, аймаг, нийслэлээс 700 гаруй төлөөлөгч оролцоно

-10:00 цагт 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013 оноос эхлэн School police төслийг хэрэгжүүлж эхэлсэн. энэхүү төслийн үр дүнг танилцуулах, идэвх санаачилгатай ажилласан эцэг эхчүүдийг урамшуулах ёслолын ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.

www.TOP.mn