Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан багт оршин суугч иргэн Б /54 настай, эрэгтэй/ 2015он 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015оны 11дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015оны 11дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагт ар гарийнхэнтэй нь тохиролцсны үндсэн дээр түр зогсоосон.
Дээрх иргэнийг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь өчигдөр өдрийн 10:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 30 албан хаагч, 2 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 30 албан хаагч, 2 автомашинтай, тус сумын Засаг даргын Тамгын газрын 13 хүн, 1 автомашинтай, нийт 73 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
www.TOP.mn