01.28

Хүн-сохор номин 32 жил хонгил ухжээ

Мексикийн Мохава элсэн цөлд ганцхан хүний гараар ухагдсан маш урт хонгил байдаг юм. Энэ газар доогуурх хонгил хатуу хөрсөн доогуур хоёр километр урт үргэлжилдэг. Хамгийн гайхалтай нь, гараар ухсан хонгил хаа хүрдэг нь тодорхойгүй гэнэ. Энэ хонгилыг ухахад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон аж. Хонгилыг Уильям Хэнри Шмидт гэдэг нөхөр ухжээ. 

Тэрбээр өдөр болгон газар ухахад шаардлагатай багаж зэмсгүүдийг гартаа аваад солиотой төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх ажлыг хийдэг байв. Мань хүн яг юуны тулд хонгил ухаж байгаагаа ярихыг хүсдэггүй байжээ. Тэрбээр энэ хонгилыг хамгийн дөт зам гэж хэлдэг ч чухам хаашаа хүрэх дөт зам гэдгийг хэн ч мэддэггүй юм. 

Өдгөө Шмидт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хөршүүд нь гажиг эрийн үйл хөдлөлийг маш сайн санадаг хэвээр аж. Хонгилын хувьд түүнийг мэргэжлийн түвшинд ухсан тул Уильям юу хийж байгаагаа мэдэж байсан гэлтэй. Талийгаач энэ хонгилоороо алтны орд руу нэвтрэхийг оролдсон гэж зарим хүмүүс таадаг билээ. Гэхдээ 32 жилийн хүч хөдөлмөр шингэсэн хонгилын нууц эцэслэн тайлагдаагүй байгаа юм.

www.wikimon.mn