Ноён Бондгор буюу дуучин Ц.Амарбаяр “Би Бондгор биш” цомог гаргахаар болжээ. Түүний шинэ цомог 18 дуутай бөгөөд Цагаан сарын өмнө сонсогч фэнүүдийнхээ гарт хүргэхээр төлөвлөжээ. Ноён Бондгор энэ удаагийн цомогтоо “Дүү минь”, “Амжилт хүсье”, “Би Монгол хүн” зэрэг хит дуугаа оруулсан байна. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтарч “Чи бидэн хоёр” нэртэй дуу дуулснаа цомогтоо багтаажээ. Мөн Бондгор шинэ цомгоо гаргасны дараа анхны бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байгаа аж.
Эх сурвалж http://www.info.mn