Өнөөдөр 12 цаг 5 минутанд нийслэлийн онцгой байдлын газарт Шангри-Ла төвд гал гарсан дуудлага иржээ. Төв замыг түр хугацаанд хааж гал унтраах алба шуурхай ирж унтраах ажилд орсон бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр 22 давхар уг барилгын долоон давхраас эхэлж гал гарсан байна. Одоогоор гэмтэж бэртсэн хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна.
www.TOP.mn