Нийслэлчүүдийн амралт чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилготой цасны баярыг Хандгайтын “Янзага” зусланд маргааш зохион байгуулахаар болжээ. Цасны баяраар “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” сэдвийн хүрээнд цасан хотхон байгуулах уралдааныг нийтийн дунд хийхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”- аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулах аж. Цасны баяраар автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл зорчих тул иргэдийг уг арга хэмжээнд оролцохдоо нийтийн унаа захиалж, хамт олноо идэвхтэй оролцуулахыг зохион байгуулагчид уриалжээ.
Эх сурвалж http://www.info.mn