01.30

АЮУЛ!!! Хамт цагаан сар хийж, ахан дүүсээ мэдэлцэнэ гэнэ ээ ХЯТАДУУД

Сая нүхэн гарцан дотор ийм зүйл наасан байна. Гудамжаар дүүрэн ийм юм наачихсан байдаг. Хүмүүс бол байдаг л нэг тоглолт байна гээд нээх тоохгүй байх.
Гэтэл биднийг зүгээр л бага багаар хятад гэсэн өнгө аясанд дасгаад байх бодлоготой нарийн төлөвлөгөө удаан хугацаатай зөөлнөөр яваад байгааг анзаарахгүй байх шиг. "Цагаан сар"-д зориулсан тоглолт байхдаа яахав дээ. 
Факт ярья:

•Өнгөрсөн жил их Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны 800 мянган жилийн ойг С.Баярцогт талбай дээр бүх урлаг соёлынхныг цуглуулж байгаад ёслол төгөлдөр нээж хот хөдөөгүй тэмдэглэсэн. Өргөн хийсэн найр наадмын ихэнх санхүүжилтийг урд зүгээс "тусалсан" гэж байгаа. Хятадад ч гэсэн өргөн далайцтай хийж дэлхий дахинд сурталчилсан. Олон улсад юу гэж ойлгогдсон бэ гэвэл Хятад ч Монгол ч нэг хаантай байсан юм байна. Түүх нь нэг юм байна гэж.
•Монгол бичгийг 2025 онд албан бичигт оруулах хууль энэ парламент баталсан. Юу анхаарал татсан бэ гэвэл монгол гэсэн бүхнийг үгүйсгэгч бараг үзэн яддаг гэж яригддаг УИХ-ын гишүүн М.Батчимэг хуулийг батлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Яагаав нөгөө З.Пагмажав гэгч зөвлөх нь эх орноосоо урваж, Тайваны талд мэдээлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож ял авч байсан гишүүн шүү дээ. Яагаад энэ хүн гэнэт тэгэх болов?! Өмнөхөн ЮНЕСКО-д үндэсний монгол бичгийг хүн төрөлхтний соёлын санд оруулсан их өв хэмээн бүртгүүлэх гэж хятадууд Өвөр монголоор дамжуулан хандлаа гэсэн мэдээ гарч байсан. За ингээд түүх нь нэг, бичиг соёл нь нэг гэсэн ойлголтыг дэлхий түмэнд мэдүүлэн таниулах гээд байх шиг. 
• 2014 оны 8 сард айчлал хийхдээ БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин Монголын Төрийн чуулганы танхимын индэр дээрээс "Миний нутаг" шүлэг уншсаныг дэлхийн бүх том мэдээллийн агентлагууд онцлон мэдээлж байв. 
•Монголын эдийн засаг 80% нь шууд урд хөршөөс хамааралтай. Хамааралгүйн хамааралтайгаа нэгтгэдэг нь ертөнцийн хууль.

Байдал цаагуураа нэг л бишдээд байгааг цэвэр монгол хүн бүр мэдрээд байна. Өнөөдөр монголын 21 аймаг 330 суманд хятад үгүй газар байхгүй болсон. Тэд суурьшин, өмчтэй болсоор. Зөвхөн Налайх орчимд л гэхэд олон монгол эмэгтэйчүүд 2-3 эрлийз хүүхэдтэй болсоноо одоо нуухаа ч байсан. 

Ирээдүйд үндэстний хооронд хурц зөрчилдөөн ямар нэгэн байдлаар үүсэж, эсвэл зориуд үүсгэгдэж Газар нутгийн хамаарлыг 1945 онд шиг бүх нийтийн санал асуулгаар шийдье гээд эд Хар машинаа ашиглавал яах вэ. Бид бүгд мэдээж эсрэг санал өгнө, харин машины дүнг "Нэгтгэнээ" гэж гаргавал яах вэ?!