01.30

Цагаан сараар тав хоног хил хаана

БНХАУ жил бүрийн цагаан сар буюу еэвэн сараараа хилээ хаадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хятадын Еэвэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 7-ны өдөр тохиож байгаа. Тэгвэл энэ жил өмнөд хөрш тав хоног буюу хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал хилээ хаахаар болжээ. Харин манай Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 9-нд тохиож, хилээ гурав хоног хаана. Баярын эхлэх өдрүүд зөрж байгаа ч хил нээх өдөр давхцаж, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, эл өдрүүдэд төмөр замын боомт хэвийн ажиллана.

www.zaluu.com

Т.Гэрэл