02.01

НӨАТ-ын сугалаанаас 3316 азтан тодорлоо

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Сугалааны хоёр дахь тохирол өчигдөр 19.30 цагаас болж, 3.316 азтан тодорлоо. Хэрвээ та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол www.ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад сугалаанд хожсон бол дэлгэцэн дээр ТА АЗТАН боллоо гэсэн тэмдэглэгээ гарах юм байна.

Иргэн таны сугалааны дугаар:

* * * * * 825 бол 20.000

* * * * 7 825 бол 100.000

* * * 7 7 825 бол 500.000

* * 5 7 7 825 бол 4.000.000

* 5 5 7 7 825 бол 20.000.000

3 5 5 7 7 825 бол 100.000.000

4 8 8 3 0 9 4 1 бол 200.000.000 төгрөг тус тус хожсон.

www.unen.mn