02.01

Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ

 Ойрын хоногт шөнөдөө хүйтэн байна 

Баруун аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 6-8-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 12-14 м/с хүрч шрүүснэ. Ойрын 4 хоногт Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 43-48 градус өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 9-14 радус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Цааш хүйтний эрч суларна.:

Төвийн аймгуудын нутгаар: 2,6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 6-8-нд зарим газраар салхи өдөртөө 12-14 м/с хүрч ширүүснэ. Ойрын 5 хоногт Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус өдөртөө 25-30 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Цаашхи хугацаанд хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

Зүүн аймгуудын нутгаар: 3,6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 5 хоногт Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 20-25 градус шөнөдөө 9-14 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. 6-8-нд зарим газраар салхи 9-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны сүүлийн 3 хоногт хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

www.TOP.mn